Friday, March 8, 2019

Бахрайн орноор 2

Бахрайнд яагаад ирсэн бэ?
Араб хөгжим, хэл, хувцас, шашин, хоол, цаг агаар, хүмүүс, амьдралын хэв маяг, тэдний эрхэмлэдэг зүйлс, итгэл үнэмшил надад их сонин, өвөрмөц санагддаг. Би Араб гэхээр шейх, алт, үнэтэй машин, гивлүүр зэргээс гадна террорист, харгис шашин, эмэгтэйчүүдийг чулуугаар шидэж алдаг, жоохон охидуудтай гэрлэдэг, дайн зэрэг бодлууд холилдон орж ирдэг байлаа.
Зурагтаар л харж байсан болхоор очиж үзэх хүсэл их төрж тэгээд л ирсэн минь энэ.
Аялах тусам бид бүгд хүмүүс, сайхан сэтгэл байхад ямар ч орны хүн байсан ойлголцож, нөхөрлөж болмоор, бид хичнээн адилхан гэхдээ бас ямар өвөрмөц юм бэ гэж бодож байлаа.
Эндэхийн хүмүүс нь цус холилдсон нь их харагдаж байна, харахаар европ, зүүн ази, баруун ази нь ялгагдахгүй хүмүүс зөндөө байна. Энэтхэг, филиппин, тайланд хүмүүс их байна.
Хоолны хувьд араб талх буюу хобусс дотор ороосон янз бүрийн махан шанзтай хоолнууд иддэг юм байна.
Муслим шашинтай орон дотроо хамгийн ардчилалтай оронд тооцогдох боловч миний санасан хэмжээнд эмэгтэйчүүдийн эрх тийм чөлөөтэй байдаггүй бололтой. Нүүр биеэ бүрэн битүүлсэн эмэгтэйчүүд хааяа л үзэгдэх нь Саудын Арабыг бодвол бас боломжийн ч юм шиг, гэхдээ эмэгтэйчүүд нь юу хийдэг вэ гэсэн чинь дэлгүүр л их хэсдэг гэнэ ээ, ямар нэгэн арга хэмжээ зохиох, оролцох, спорт хийх зэрэг нь бас л ховор бололтой. Гэхдээ миний болон надаас доош үеийн охидууд нь үнэхээр идэвхитэй нь надад их тааладсан, тэд илүү эрх чөлөөтэй, нийгмийн идэвхитэй байгаа нь сайхан санагдаж байлаа.