Saturday, December 17, 2016

Бахрайн орноор 1

Арабын буланд Саудын арабтай гүүрээр хил залгаа орших Ойрхи дорнодын энэ улсад нэг сарын хугацаагаар байрлах завшаан тохиолдсон юм. Тэгээд энэ орны тухай өөрийнхөө хэмжээнд мэдээлэл хүргэе гэж шийдлээ.
Хаант засаглалтай Бахрайны Вант улс нь 1 сая 3 мянган хүн амтай ба бараг тал хувь нь гадны хүмүүс байдаг юм байна. Энгийн Бахрайн гэр бүл гэрийн үйлчлэгчтэй байдаг ба гадаадуудын ихэнхийг филиппин, малайз, энэтхэг хүмүүс эзэлдэг ба европ, америкийн экспатууд бас ихтэй юм байна.
Өвөлдөө 20-24 градус зундаа 50 градус хүртэл хүрдэг гэнэ. Хүн ам цөөтэй, газрын тос ихтэй болхоор хүн бүр машинтай, нэг машинд нэг л эзэн байдаг. Ихэнхи хүмүүс үнэтэй тансаг машин унадаг. Энд бензин хямдхан, машин нь татвар төлдөггүй, ихэнхи зогсоолууд нь үнэгүй ер нь л машинд ээлтэй орон юм. 
Хүмүүс нь өөртөө итгэлтэй, дээгүүр харцтай, ганган гялтгар байдын байна. Ихэнхи араб залуучууд сахал нүд хөмсөг сайтай, ялангуяа үндэсний хувцасаа өмсөхөөр жинхэнэ hot харагддын байна. Даан ч зургыг нь ойроос авч болохгүй юм даа, ямар музейн үзмэр байгаа биш. 
Монголыг бодвол юмнууд нь их үнэтэй, дэлгүүрт нь дандаа импортын бараа байна, чанартай үнэтэй л юм зардын байна, манай Good Price-рхуу юмуудаа. 
за унтлаа, маргааш үргэлжлүүлэе.




Wednesday, February 24, 2016

Нэгдүгээр хичээл

Өчигдөрөөс эхлэн нүүр будалтын мэргэжлийн ангид суралцаж эхэллээ. Сурсанаа мартахгүйн тулд тухай бүрт нь тэмдэглэл хөтлөөд явья гэж бодлоо.
Нүүрээ цэвэрлээд будаг түрхэхийн өмнө тос, чийгшүүлэгч түрхэж болохгүй. Тостой хамт нүүрний будаг арьсны гүн рүү нэвтэрдэг болхоор агуулагдаж байгаа химийн хортой бодисууд арьсны гүнд орно гэсэн үг.
1. Өглөө босоод нүүрээ цэвэрлээд prime юмуу base түрхэнэ.
Prime нь тослог, нүхжилттэй, овон товонтой арьсанд илүү сайн, нүхийг бөглөж арьсыг жигд болгодог гэсэн үг. Base нь хуурай, энгийн арьсанд илүү тохиромжтой, хэт хуурай арьстай хүнд mist дээрээс нь цацаж өгнө.
2. Foundation- сонгохдоо хүний цээжний өнгөтэй адилханыг сонгоно. Мөн сэвхтэй, нөсөөтэй хүмүүсээс толбоо бүр далдалж будуулах уу, бага зэрэг далдалах уу гэдгийг нь асууна. Багсаар түрхэж өгвөл илүү сайн жигд тардаг, порлоноор дараа нь foundation-аа жигдэлнэ.
3. Гэрэл, сүүдэр- Миний хувьд энэ дээр илүү анхаарах хэрэгтэй,
Чихний дээд талаас хамарны угалз хүртэл, духнаас үс дагуу, хамарны хоёр налуу талаар, чихний доод талаас эрүүний угалз хүртэл дээд зураастай параллел хэлбэртэй сүүрийг тавина. 
Өндөрлөг хэсэг болох дэх, хамарны дээд хэсэг, уруулны дээд хэсэг, эрүүнд гэрэл тавина.
Нүдний голоос доош, хамарны угалзны дээд хэсгээс хажуу тийш огтлолцсон цэг дээр хацар өнгөлөгч тавьж өгнө.
Гэрэл сүүдэр 3 янз байна.??????
Шингэн, хуурай
Мэргэжлийн make up-д бүгдийг нь хэрэглэх нь зүйтэй. Эхлээд шингэн сүүдрээ хэрэглэнэ, сайтар blend хийнэ.
4. Үүний дараа хуурай нунтаг пудр түрхэнэ. 30, 50,70 номерийн пудр. 30 нь дэндүү цагаан, 50 нь цайвар шаргал, 70 нь дэндүү бор байна. Тухайн хүний арьсанд тааруулан хольж хэрэглэнэ. Цайвар арьстай хүнд бол 50 дангаараа тохирно. 
Том ийм багсаар товших маягаар багаар түрхэн тарааж өгнө. Гялалзуулагчаа түрхэнэ. Нүүрний өндөрлөг хэсгээр, зөөлөн түрхэнэ. 
5. Нүд- дор хаяж 3 өөр өнгийн будаг хольж будна. Арьсны өнгөтэй, бараан өнгийн, цагаан цайвар өнгийн. 
Заза нүд энэ тэрийг бичих гэхээр тайлбарлах үг орж ирэхгүй юм. Тогтоосон болхоор практик сайн хийгээд явбал илүү суух байх.