Wednesday, February 24, 2016

Нэгдүгээр хичээл

Өчигдөрөөс эхлэн нүүр будалтын мэргэжлийн ангид суралцаж эхэллээ. Сурсанаа мартахгүйн тулд тухай бүрт нь тэмдэглэл хөтлөөд явья гэж бодлоо.
Нүүрээ цэвэрлээд будаг түрхэхийн өмнө тос, чийгшүүлэгч түрхэж болохгүй. Тостой хамт нүүрний будаг арьсны гүн рүү нэвтэрдэг болхоор агуулагдаж байгаа химийн хортой бодисууд арьсны гүнд орно гэсэн үг.
1. Өглөө босоод нүүрээ цэвэрлээд prime юмуу base түрхэнэ.
Prime нь тослог, нүхжилттэй, овон товонтой арьсанд илүү сайн, нүхийг бөглөж арьсыг жигд болгодог гэсэн үг. Base нь хуурай, энгийн арьсанд илүү тохиромжтой, хэт хуурай арьстай хүнд mist дээрээс нь цацаж өгнө.
2. Foundation- сонгохдоо хүний цээжний өнгөтэй адилханыг сонгоно. Мөн сэвхтэй, нөсөөтэй хүмүүсээс толбоо бүр далдалж будуулах уу, бага зэрэг далдалах уу гэдгийг нь асууна. Багсаар түрхэж өгвөл илүү сайн жигд тардаг, порлоноор дараа нь foundation-аа жигдэлнэ.
3. Гэрэл, сүүдэр- Миний хувьд энэ дээр илүү анхаарах хэрэгтэй,
Чихний дээд талаас хамарны угалз хүртэл, духнаас үс дагуу, хамарны хоёр налуу талаар, чихний доод талаас эрүүний угалз хүртэл дээд зураастай параллел хэлбэртэй сүүрийг тавина. 
Өндөрлөг хэсэг болох дэх, хамарны дээд хэсэг, уруулны дээд хэсэг, эрүүнд гэрэл тавина.
Нүдний голоос доош, хамарны угалзны дээд хэсгээс хажуу тийш огтлолцсон цэг дээр хацар өнгөлөгч тавьж өгнө.
Гэрэл сүүдэр 3 янз байна.??????
Шингэн, хуурай
Мэргэжлийн make up-д бүгдийг нь хэрэглэх нь зүйтэй. Эхлээд шингэн сүүдрээ хэрэглэнэ, сайтар blend хийнэ.
4. Үүний дараа хуурай нунтаг пудр түрхэнэ. 30, 50,70 номерийн пудр. 30 нь дэндүү цагаан, 50 нь цайвар шаргал, 70 нь дэндүү бор байна. Тухайн хүний арьсанд тааруулан хольж хэрэглэнэ. Цайвар арьстай хүнд бол 50 дангаараа тохирно. 
Том ийм багсаар товших маягаар багаар түрхэн тарааж өгнө. Гялалзуулагчаа түрхэнэ. Нүүрний өндөрлөг хэсгээр, зөөлөн түрхэнэ. 
5. Нүд- дор хаяж 3 өөр өнгийн будаг хольж будна. Арьсны өнгөтэй, бараан өнгийн, цагаан цайвар өнгийн. 
Заза нүд энэ тэрийг бичих гэхээр тайлбарлах үг орж ирэхгүй юм. Тогтоосон болхоор практик сайн хийгээд явбал илүү суух байх.