Thursday, October 24, 2013

Хуурай шампунь гэж сонсож байсан уу?

Хөөрхөн охидууддаа энэ өдрийн мэндийг хүргэе
Үсээ өдөр болгон угаасан ч амархан тослогтоод байна уу? Тэгээд ажил,сургуультай завгүй байхад өдөр болгон усанд орно гэдэг бас л ядаргаатай асуудал. Хэн нэгэн ухаантан нь бидний энэ зовлонг аль дээр мэдээд хуурай шампунь гэдгийг гаргачихаж ээ. Та бүхэн маань ч гэсэн өмнө нь сонсож байсан байх. Нэт ухсаны эцэст дараах мэдээллийг оллоо.
За тэгвэл энэ чигтэйхэн эд чинь ямар ид шидтэй юмбдээ? Хамтдаа харцгаая л даа.
Энэ бүтээгдэхүүнийг үснийхээ гялалзсан шинэлэг байдлыг уртасгахын тулд л хэрэглэхээс биш жирийн шампунь хэрэглэхээ болиод зөвхөн хуурайг нь хэрэглэ гэж гаргаагүй гэнэ шүү. Хэрвээ та өдөр болгон үсээ угаадаг бол 2 дахь өдөр нь хуурай шампунаа хэрэглээд дараагийн өдөр нь угаанаа л гэсэн санаа байх нь. 
Хуурай шампунь бол бэлдмэл. Гурван төрлийн хэлбэртэй байдаг. Нунтаг, шингэн, цацдаг.
Бэлдмэлээ хуйхандаа түрхээд массаж хийх замаар хэдхэн минутын дараа таны үс угаасан юм шиг гялалзаж, өнгөлөг болно гэсэн үг.
Үнийн тухайд гэх юм бол брендээсээ шалтгаалаад 3-75 долларын үнэтэй байдаг.
Ажиллах механизм нь гэвэл хуйхны тосыг шингээнэ, үсийг тань гоё үнэртэй болгоно гэхдээ мэдээж бохирдлыг тэр чигээр нь цэвэрлэхгүй.
Үнэхээр нүдээ олсон сайн бүтээгдэхүүн байгаа биз? Бид ямар тохиолдолд хэрэглэж болох вэ? бодоод үзье л дээ, 
- Яарч байгаа үедээ ( Өглөө оройтож босоод усанд орж амжихгүй үедээ)
-Гам барьж байхдаа (Биендээ ус хүргээгүй байж чиний үс яаж ингэж гоё харагддаг байна аа)
-Хөлөрсөн үедээ (Цүнхэндээ байнга авч явж байхыг зөвлөж байна, сайхан шоудаад бүжиглэсний дараа толинд харахад үс маань ямар болсон байдаг билээ? хэхэ, үс тослогтох одоо асуудал биш болсоон)
- Зугаалганд явахдаа(заавал авч явахыг бүр шаардаж байна :p)
- Gym-ний дараа шууд болзоонд явах гэж байна уу? асуудалгүй, чи үргэлж хөөрхөнөөрөө
За одоо манай монголд эдгээр зарагддагийг мэдэхгүй юм. Ямар ч л байсан хамгийн сайн гэж дүгнэгдсэн хуурай шампунуудыг танилцуулья
Klorane - үнэлгээ 8.5
Хэрэглэж үзсэн хүмүүс нь ийм сэтгэгдэл үлдээжээ " түрхэсний дараа үсийг хүндрүүлж, нунтаг цацсан хиймэл үс шиг тийм аймаар болгохгүй, зөөлөн, хөнгөн болгодог, мөн гоё зөөлөн үнэртэй. Тослогыг ор мөргүй алга болгодог." гэсэн байна 



Dove- үнэлгээ 8.2
Dove-г хэрэглэгчдийн дүгнэлтийг уншихад "үсний тослогыг алга болгодог, хүнд болгодоггүй, хатууруулдаггүй, угаахад амархан арилдаг, үсээ самнахад ямар нэгэн зүйл тээглэхгүй" гэсэн байна


Batiste
Миний хувьд дээрх хоёрыг нь хэрэглэж үзээгүй, харин Batiste-г судалж байгаад хамгийн гайгүй нь гэж сонсоод авсан. Тослогтсон үсийг маань шинэхэн угаагаад сэнсдсэн юм шиг болгосон хэхэ. Бас бага зэрэг хөвсийлгөсөн. анх удаа хэрэглэсэн сэтгэгдэл бол ийм л байна. Ямар ч байсан миний дуртай бүтээгдэхүүний нэгт багтаж байгаа.

Lush- No drought  үнэлгээ- 9.3
Энэ хамгийн сайн үнэлгээ авсан шампунь. Яагаад вэ гэхээр бусад хуурай шампунууд тослогыг алга болгодог хэрнээ үсийг зууралдсан болгоод хаячихдаг, харин Lush-No drought бол ямар ч байсан миний хэрэглэж байсан шампунуудаас хамгийн сайн нь гэж хэрэглэгчид нь дүгнэж байна.
Та нарын хэрэглэж үзэж байсан шампунь ямар байсан бэ? Эсвэл хараахан авч амжаагүй байна уу? Тэгвэл надад нэг сайхан санаа байна аа, чамд Batiste, Lush-No drought хоёр шампуныг олж өгье, би нэг жижигхэн дэлгүүр шинээр нээсэн юм. 

 ЭНЭ дээр дараад ороод сонирхоод үзээрэй, Мөн энэ нийтлэлийн талаар сэтгэгдэлээ үлдээгээрэй, чамд туслахад ямагт бэлэн шүү.
Одко






Wednesday, October 23, 2013

Үсээ хэрхэн янзлах вэ? Сүлжих

Хамгийн эхний бичлэгээрээ уулзаж байгаадаа баяртай байна, охидуудаа :)
Энэ блог охид, бүсгүйчүүдийн гоо сайхан руу хандсан байх болно. Би мэргэжлийн гоо сайханч эсвэл үсчин, нүүр будагч биш. Гэхдээ эмэгтэй хүн болсон л хойно муухай харагдахгүйг хичээдэг билээ. Би нэгэн хэвийн байдалд дургүй, бага зэрэг ч гэсэн сэтгээд өдөр бүр өөрийгөө өөрөөр мэдрэхийг хичээдэг. Хөөрхөн охидуудтайгаа сайн найзууд болно гэдэгтээ итгэлтэй байна. Ингээд өөрийн таалагдсан, бас туршиж үзсэн хэд хэдэн үс сүлжих аргуудыг толилуулая